Японы эдийн засаг өсөх хандлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг өсөх хандлага гарчээ

Асар хүчтэй газар хөдлөлт, аймшигт цунамийн дараа Японы эдийн засаг алгуур боловч өсч байна гэж Дэлхийн банк мэдэгдлээ. Газар хөдлөлтийн авчирсан хохирлыг арилгаж, байшин барилгын  эвдрэл сүйрлийг  сэргээн босгох ажил эхэлмэгц Япон эдийн засгаа хэвийн голдрилд нь оруулах нь маш чухал гэж Дэлхийн банк үзжээ. Дэлхийн банк газар хөдлөлтийн гамшиг энэ бүсийн эдийн засагт учруулсан хор хохирлын хэмжээг нягталж гаргасан байна.

Энэ сарын 11-нд Японд болсон газар хөдлөлт автомашины үйлдвэрлэлийн сүлжээ, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийг саатуулсан юм.  "Газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил эрчимтэй эхэлмэгц Японы эдийн засагт өсөлт гарна гэдэгт итгэлтэй байна” гэж Дэлхийн банкны Зүүн өмнөд ази, Номхон далайн орнууд хариуцсан ахлах эдийн засагч Vikram Nehru ярьжээ.  Ахлах эдийн засагчийн үзэж буйгаар Зүүн өмнөд азид  ч мөн энэ гамшиг нөлөөлөх бололтой. "Хамгийн түрүүнд энэ бүсийн худалдаа, санхүү Японы гамшгийн нөлөөнд автах магадлалтай” гэж тэрбээр ярьжээ.  Зүүн өмнөд Азийн орнуудын удаан хугацааны өрийн дөрөвний нэг хувь нь иений өр байдаг аж. Хятадын өрийн хэмжээ найман хувь байхад Тайланд  60 хувьтай байна.

Японы иений ханш нэг хувиар өссөн нь энэ үндэстний өрийн хэмжээг (250 сая ам.доллар)  өсгөж байгааг судалгаа харуулжээ.  Инфляцийн өсөлттэй тэмцэж буй энэ орны хувьд 2011 он эдийн засгийн өсөлтийн тогтвортой жил биш бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж