Хятад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хятад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо дотоодын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Хятад өмнө нь хөрөнгийн зах зээл дэх гадаадын хөрөнгө оруулалтыг 30 тэрбум ам.доллараар хязгаарлаж байсан бол одоо 80 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Бээжин мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж юанийн нөөцөө 20-70 тэрбумд хүргэж нэмэгдүүлсэн байна.

Хятад үнэт цаасны зах зээлийг хязгаарласнаас өнгөрсөн 2011 онд хамгийн муу арилжаа хийсэн зах зээл болсон юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Хятадад олон улсын санхүүгийн институтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх боломж олгож байгаа аж. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао өнгөрсөн мягмар гаригт эдийн засгийн эрс шинэчлэл явуулахаа мэдэгдэх үедээ Засгийн газар төрийн өмчит банкуудын монополь эрхийг үгүй хийхийг зорьж  буйг онцолсон байна. Вэнь Жябаогийн эдийн засгийн эрс шинэчлэл хийнэ гэсэн мэдэгдлийг тус улсын радио, телевиз, бүх мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж