Бразилийн хослол “Челси”-д ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Бразилийн хослол “Челси”-д ялалт авчирлаа

Английн Премьер лигийн 30 дахь тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө Стэмфорд Бриж цэнгэлдэхэд нэгэн сонирхолтой тулаан өрнөлөө. “Манчестер Сити”-г талбайдаа хүлээн авсан Лондонгийн “Челси” баг Бразилийн хослол болох Давид Луиз, Рамирес нарын гоолын ачаар ширүүн өрсөлдөгчөө буулган авлаа. Өвлийн солилцоогоор “Цэнхрүүд”-тэй нэгдсэн Луиз 78 дахь минутад мөргөж, тоглолтын эхний гоолыг оруулсан бол шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Рамирес гоолдсоноор “Челси” ээлжит гурван оноогоо авч, лигийн хүснэгтийн гуравдугаар байр руу дэвшлээ. Тэд өдгөө 54 оноотой тэргүүлэгч “МанЮ”-гаас ес, харин хоёрдугаарт бичигдсэн “Арсенал”-аас дөрвөн онооны дутуу нэхэж явна. Мөн өчигдөр “Ливерпуль” “Сандерланд”-ын талбайд зочилж, 2:0 харьцаатай хожсоноор 45 оноотой хүснэгтийн зургадугаар байрт бичигдээд байна.

Премьер лигийн 30 дахь тойргийн тоглолтын дүн:

“Эвертон” 2:1 “Фулхэм”
“Уиган” 2:1 “Бирмингэм”
“Уэст Бром” 2:2 “Арсенал”
“Стоук” 4:0 “Ньюкасл”
“МанЮ” 1:0 “Болтон”
“Блэкбурн” 2:2 “Блэкпуль”
“Астон Вилла” 0:1 “Вулвес”
“Тоттенхэм” 0:0 “Уэстхэм”
“Челси” 2:0 “Манчестер Сити”
“Сандерланд” 0:2 “Ливерпуль”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж