Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолт болно

Улсын филармонийн уран бүтээлчид он гарсаар байнгын шинэлэг тоглолтуудаар үзэгчдэдээ бэлэг барьж байгаа. Тус байгууллагынхан энэ жил “Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа бөгөөд филармонийн хамт олон гоцлол хөгжимчдийнхөө тоглолтыг ирэх таван сард хийхээр төлөвлөөд байгаа аж. Харин өнөөдөр “Орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл” нэртэй тоглолтоо үзэгчдэдээ толилуулах гэж байна. Тоглолтод З.Хангалын “Концертный увертюр”, Х.Алтангэрэлийн “Нутгийн зүгт”, Б.Мөнхболдын “Дуут төвөргөөн” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн зохиолчдын нэрийн хуудас болсон бүтээлүүдийг морин хуурын чавхдасаар эгшиглүүлж, орчин үеийн өрнө дахины хөгжмийн дэг, өгүүлэмж, агуулгын хурц шийдэл, цохивор хөгжмүүдийн ритм, хэмнэлийг үзэгчдэдээ мэдрүүлэх нь энэхүү тоглолтын гол онцлог болохыг тус чуулгын уран бүтээлчид амлаж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж