Японы ард түмнийг байгалийн гамшгийг даван туулахад сэтгэлийн дэм өгөх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас эхлээд хувийн хэвшлийнхэн, иргэд хандив тусламж үзүүлсээр байгаа билээ. Харин энэ үйлсэд УИХ-ын гишүүдийг нэгдэхийг уриалан тус бүр нэг сая төгрөгийн хандив өгөхийг хүсчээ. Гэвч “голоо цохисон” зарим нэг гишүүн нь “Надад нэг сая төгрөг байхгүй” гэсэн хариулт өгсөн сурагтай. Жирийн ядарсан иргэд нь Японы ард түмэнд туслах нинжин сэтгэл өвөртлөн “Хүний хөгжил сангаас сар тутамд олгож буй 21 мянган төгрөгөө өгье” хэмээн сэтгэж байхад УИХ-ын гишүүн гуай харин санаачлага гаргах нь байтугай хорголоо тоолж “шогтсон” нь энэ аж. Хүн чанар нь зулгаадаггүй л юм байхдаа эрхэм гишүүнийг.
Г.Дарь