Тэргүүн эгнээнд жагсагч нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишvvн С.Бямбацогт, УИХ-ын гишvvн Р.Амаржаргал, Тэргvvн Шадар сайд асан Н.Алтанхуягийн зєвлєх асан Н.Хvрэлсvх, аймгийн АН-ын дарга Б.Пvрэвдорж, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний Д.Батцогт, УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр нар. Дээрх хэд ерөнхийдөө нутгаасаа нэр дэвших нь бараг л тодорхой болчихоод байгаа гэх. Нэмээд УИХ-ын гишvvн Д.Загджав, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Г.Шийлэгдамбыг Байгаль орчны сайд байх үед сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Батболд, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ш.Адьшаа, Эх орон намын гишүүн, Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар, Эх орон намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Н.Чулуунбаатар, Удирдлагын академийн захирал асан Т.Лхагваа, “Хөрс сервис” компанийн захирал Н.Гантулга, Эм-Ойл компанийн захирал Н.Батбаяр, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн дэд тэргүүн Э.Галбадрал, “Дэлхийн боловсрол” компанийн захирал Б.Баянцэцэг гэх зэргээр нэр дэвших магадлалтайд тооцогдогсод өчнөөн. Өмнөх сонгуулиар нэр дэвшиж, жаран чавганцын нэг нь түрүүлдэг гэгчээр нэр дэвшсэн л юм хойно тав, арван хүний санал авсан, Иргэний эвслийн Т.Баярхүү, МУНН-ын Л.Дамба, ИЗН-ын Т.Хүдэрчулуун, ҮШН-аас нэр дэвшсэн, Ховд аймгийн засаг дарга асан Л.Галбадрах, бие даан нэр дэвшигч Х.Канагат нар дахин орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ мэтээр Ховдын тойргийн хоёрхон мандатын эзэн болохыг хорь гаруй хүн санаархаж, зүүдэлж хонох нь энүүхэнд байна. Ерєнхийдєє эдгээр эрхэмүүдийн хэн азтай, адтай, бас мєнгєтэйд нь нэр дэвших квот олдоно. Харин хоёрт нь л Ховдчуудыг төлөөлж УИХ-д дөрвөн жил суух алтан боломж ирнэ. Ингээд бодохоор Ховдын цэнхэр хязгаарт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь тодорхой.
С.БЯМБАЦОГТ:
Ховдчууд энэ удаагийн сонгуулиар хоёр хүнд л итгэл хүлээлгэнэ. Тэр хоёр хүн нь хэн байх бол гэдэг нь сонирхолтой. Өмнөх сонгуулиар нэгээр гарч, тус тойргийн 47000 сонгогчийн 52 хувийнх нь саналыг авсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сонгуулиар Ховд аймгаас нэр дэвших нь тодорхой. Тэрбээр ирэх сонгуульд Ховдын тойрогт өрсөлдөх эрхийг МАН-аасаа гуйж биш гуядаж авах хүмүүсийн нэг гэж ажиглагчид үзэж буй. Түүнийг УИХ-д анх удаагаа сонгогдсон гэхэд аливаад нухацтай, няхуур ханддаг гэдгээ харуулж чадсан, тойрогтоо ч багагvй зvйлийг хийсэн гэж нутгийнхан нь ам сайтай байдаг. Аймгийнхаа харъяат залуусыг ч “Ховд миний аргамжааны чулуу” гэх нутгархаг уриатай цахим хуудаст нэгтгэн, уг цахим хуудсаар болон бусад медиа арга хэрэгслээр нутгийн залуусынхаа зvрх сэтгэлийг єєртєє гайгvй сайн татаж чадсан. Тийм ч учраас нутгийн залуус нь энэ сонгуульд тvvнд оноогоо цуглуулахад нь нэлээдгvй хувь нэмрээ, хvч хєдєлмєрєє єгєх байх. За, бараг л энэ сонгуулиар Ховдын тойргийн хоёр мандатын нэгийг өөрийн болгоход нь түүнд саад болох хүчтэй өрсөлдөгч ч ховор биз ээ.
Д.ДЭМБЭРЭЛ:
Улсын их хурлын дарга Д.Дэмбэрэл энэ сонгуулиар Ховдын тойрогт дахин өрсөлдөх хүслээ хэнээс ч нуухгүй байгаа. Түүнийг нэр дэвшихгүй боловуу гэж горьдсон зарим нэг хүн Ховдын тойрогт үзчих санаалсан ч тэдний хүслээр болохгүй бололтой. Д.Дэмбэрэл дарга өмнөх сонгуулийн маргаашнаас л ирэх сонгуулийн сурталчилгаагаа Ховдын тойрогт эхэлсэн гэж болно. Ажил, албаны шугмаар, тойрогтоо ажиллах нэрийдлээр єнгєрч байгаа дєрвєн жилийн хугацаанд байсхийгээд л Ховд руу хvлгийн жолоо залсан. За, бараг гуч, дөчөөд удаа явсан байх аа. “УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховдод ажиллаж байна, Ховдод ажиллахаар явлаа” гэсэн мэдээ, нийтлэл хэвлэлийн хуудаснаас салаагүй. Хамгийн сүүлд явахдаа Хөшөөтийг стратегийн орд газарт авах шаардлага байхгүй гэж хэлснээсээ болж нэлээд баалуулсан. Гэхдээ түүнийг ингэж хэлээгүй, улстөрийн сөрөг сурталчилгаа явсан гэж зарим хэвлэлд гарсан байна лээ. Аль нь үнэнийг бүү мэд ч сар шинийн 1-нд гэртээ байхын оронд Ховдод байхыг ч илүүд үзсэн туршлагатай парламентач маань ийм үг хэлсэн гэгдсэнээс болж тойргийнхныхоо итгэлийг багагүй алдсан байж мэднэ. Сонгуулийн vеэр мєнгє тєгрєг цацаж, оноо цуглуулаад байдаггvй имижтэй тэрбээр тойргийнхоо сонгогчдын итгэл vнэмшлийг батжуулах гэж явахдаа гаргасан гэх энэ алдаанаас нь болж Ховдынхон түүнийг түлхэх болов уу, яах бол. Магадгүй, сүүлийн удаа нутгаасаа сонгогдох итгэлийг нь нураахгүй ч байж мэднэ. Хэрвээ Д.Дэмбэрэл дарга энэ удаад Ховдоос сонгогдож чадвал тэрбээр зургаа дахь удаагаа Ховдчуудыг УИХ-д төлөөлнө.
Р.АМАРЖАРГАЛ:
Аав нь Ховд аймгийн Зэрэг сумаас гаралтай Р.Амаржаргалын хувьд нэг их нутгархаад байдаггүй. Тэр хэрээрээ ч Ховдчууд түүнд тийм ч сайн “үнэлгээ” өгдөггүй байж мэднэ. Гэхдээ Ховдчууд АН-д биш МАН-д элэгтэй байдаг нь нөлөөлсөн ч байх. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар гуравдахь мандатыг чүү ай л авсан даа. Түүнийг энэ сонгуулиар Ховд аймагт нэр дэвшинэ гэж хэлж байгаа ч хотод тойрог солихоор яригдаж байгаа гэсэн. Ерөнхийдөө энэ сонгуулиар Ховдчууд тvvнийг дахин сонгох магадлал тун бага байгааг тэрбээр тооцоолсон л байх. Өнгөрсөн дєрвєн жилийн хугацаанд тойрогтоо очоогvй, сонгогчдынхоо итгэлийг хадгалж чадаагvй гэгдэж байгаа ч тvvнд Ерєнхий сайд байсан, сайн эдийн засагч гэдэг зангарагаараа чимээгvй байж байгаад аль ч тойрогт нэр дэвшээд гараад ирдэг гайхалтай чанар бий. Бас саяхан болсон VЗХ-ны хурал дээр МVДН фракц сэргэс¬нийг зарласан нь аавын хvv ардаа нэгийг бодсоных биз ээ.
Н.ХҮРЭЛСҮХ:
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Хүрэлсүх өмнө нь хоёр ч удаа нутгаасаа УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. АН-ын ҮЗХ-ны гишүүн тэрбээр өнгөрсөн сонгуульд тун цөөн саналаар ялагдал хүлээсэн. Хэрвээ Ховдод нэр дэвшвэл хүчтэй өрсөлдөгчийн нэгд зүй ёсоор тооцогдох тэрбээр Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн орд газарт авах ёстой гэсэн пи ар-ыг хамгийн анх эхлүүлж, улстөрийн, сонгуулийн гараагаа эхлүүлж байснаар нь хүмүүс сайн мэддэг. Хөшөөтийн цаана зөвхөн улс төр биш, улс орны эрх ашиг хөндөгдөж байна гэж ярьдаг түүнийг энэ удаагийн сонгуульд нам нь Ховдын тойрогт нэр дэвшvvлэх магадлал єндєр байгаа. Өнгєрсєн сонгуулиар хэдий євдєг шороодсон ч тун цєєн саналаар ялагдал хvлээсэн, хотод тойроггvй vлдсэн Р.Амаржаргал тойрог сольж шавар хаагаагvй бол амжилт гаргах байсан гэдгээр нь нам нь түүнд итгэл үзүүлж мэдэх л юм. Хэрвээ Р.Амаржаргал Ховдод нэр дэвшихгvй бол тvvнд УИХ-ын даргатай УИХ-ын гишүүний хоёр дахь мандатын тєлєє ана мана vзэх шаанс дахин олдож мэднэ.
Б.БАТБОЛД:
Зүрхний сайн эмч аав Баасанжавынхаа алдраар Ховдод нэлээн сайн танигдаж яваа залуу улстөрч бол Б.Батболд. Өмнөх сонгуулиар ч гэсэн сонгогчдын саналын үзүүлэлтээр тийм ч муу байгаагүй. Тэрбээр энэ сонгуульд нам нь итгэл хүлээлгэвэл нутагтаа нэр дэвшинэ гэж байна лээ. Тэр намынхаа, үеийнхээ залуучуудтай нутагтаа өрсөлдөж, тэдний хувьд хүчтэй өрсөлдөгч нь байж чадах хүний нэг. Энэ удаад АН түүнд дахин итгэл хүлээлгэх болов уу, яах бол. Одоо Төмөр замын эмнэлгийн даргаар ажиллаж байгаа, хүний их эмч мэргэжилтэй тэрбээр Г.Шийлэгдамбыг Байгаль орчны сайд байх үед сайдын зөвлөхөөр ажиллан, төр улсын амьдралд оролцож явсан нэгэн.
Б.ПҮРЭВДОРЖ:
АН-аас Ховд аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг нь тус аймгийн АН-ын дарга Б.Пvрэвдорж. Ховд аймгийн Зэрэг сумын арван жилийн сургуулийг дvvргэсэн тэрбээр энэ сонгуульд нэр дэвшвэл “ардчилсан” Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржоор том пиар хийнэ. Хийж ч байгаа. Өнгєрсєн дєрвєн жилд бараг л ганцаархнаа аймагтаа сєрєг хvчин байсан тэрбээр Ц.Элбэгдоржийг дуурайн архи биш сүү ууж амьдрахыг санал болгож сүү, иргэдтэйгээ ойр байж, иргэдийнхээ амьдрал ямар байгааг хар гэж засаг даргадаа томруулдаг шил бэлэглэж байсан. Мөн төсвөө хэмнэ гэж тооны машин бэлэглэн, сүрхий сайн шоудаж байна лээ. Аймгийнхаа иргэдийн гар дээрээс мал, мах худалдан авч, лаазалсан мах бэлтгэн, экспортод гаргах бизнес эрхэлдэг тэрбээр Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх сангаас зуугаад сая төгрөгийн зээл авчихаад, төлөөгүй, зээлийн мөнгөөрөө жийп авч унасан хэрэгт холбогдчихоод байгаа. УИХ-д нэрээ дэвшүүлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе, үе дуугарч байгаа түүнийг УИХ-д нэр дэвшинэ гэж сумдад сурталчилгааны ажлаа хийгээд эхэлчихсэн тухай мэдээлэл холын Ховдоос чих дэлсч байна.
Д.БАТБАЯР:
Өмнөх сонгуулиар АН-аас Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, намтрын хуудсандаа “УИХ-ын гишүүн” гэж бичүүлж чадсан тэрбээр энэ удаа улс төрийн түшиц газраа ижий, аавынхаа төрсөн нутгаар солихоор нэгэнт шийдсэн тухай мэдээлэл таржээ. Бараг л үнэн болов уу. Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар нутагтаа очиж, улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарт тус бүр “Ланд Круйзер 200” автомашин, шинээр төрсөн улсын начин, залуу бөхчүүдэд мотоцикль бэлэглэн их мөнгөтэй гэдгээрээ Ховдынхны анхаарлын төвд орж ирсэн. Энэ сонгуулиар Ховд аймагт нэр дэвшвэл тэр муугүй өрсөлдөгч байх магадлалтай. Нэр хүнд нь биш мөнгө нь түүнийг амжилтад хүргэж мэдэх л юм.
Д.ЗАГДЖАВ:
Хэрэв Д.Дэмбэрэл дарга улс тєрєєс чєлєє авч, амар тайван сууна гэвэл аймгийн засаг дарга Г.Нямдаваа, УИХ-ын гишvvн Д.Загджав нараас эхлүүлээд бэлэн зэхээний улстєрчид цаана нь олон бий. Энэ санаагаа ч тэд хэлцгээдэг. МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдон УИХ-ын гишүүн болсон тэрбээр Д.Дэмбэрэл даргыг улстөрөөс “чөлөө авбал” Ховдын тойргийг сонирхож үзэхээр ойр тойрныхондоо ам алдсан гэх юм билээ. Гэвч хотын тойргоо Ховдоор солих сэм хүсэл нь бараг л биелэхгүй биз ээ. Биеллээ ч түүнд Ховдчууд итгэл хүлээлгэх нь эргэлзээтэй байж мэднэ. Яагаад гэвэл Ховдын тойрогт түүнээс илүү танигдсан улстөрчид олон бий.
Д.БАТЦОГТ:
МАН-ын С.Бямбацогт, МҮАН-ын Д.Батцогт нарыг нэг айлын эгч дүүстэй гэрлэсэн базууд гэдэг. Бас Удирдлагын хөгжлийн академийн захирал байсан Т.Лхагваа ах нь түүнийг анх суга татаж, Гаалийн ерөнхий газрын дэд дарга болгож өгсөн ч гэдэг. Гэвч тэр ачийг нь бачаар хариулсан хүн гэж түүнийг мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Ерөнхийдөө түүнийг сонгууль болгоноор Ховдод нэр дэвшиж, олон хүнд шавар хаадаг, санал хуваадаг гэж нэг тойрогч хүч үзэгсэд нь ам муутай. Амлалт нэхэх ард түмний холбоог толгойлж, өнгөрсөн жилүүдэд гайгүй сайн анхаарлын төвд байж ирсэн тэрбээр энэ сонгуулиар МАХН, МҮАН-ын улстөрийн зөвлөлөөс Ховдод нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлачихаад байгаа билээ.
Э.ГАЛБАДРАЛ:
Ховдын тойрогт шинээр орж ирж байгаа хүмүүсийн нэг нь “МАН, АН-ын нэр дэвшигчидтэй халз тулалдана” хэмээн бие дааж нэр дэвшихээ аль хэдийнэ зарлачихаад байгаа Э.Галбадрал. “Дэвжих гүүр” гэдэг компанийн захирлын алба хашдаг төдийгүй Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн дэд тэргүүн гэгддэг тэрбээр 25 насыг дөнгөж л шүргэж байгаа гэсэн. Улстөрд ч, амьдрал дээр ч арай л балчир байгаа түүнд том намуудын нэр дэвшигчидтэй ана мана үзэлцээд, ялах боломж олдох нь юу л бол. Гэхдээ харж л байя. Ховдынхон галтай, цогтой, тэр тусмаа бие дааж нэр дэвшиж байгаа хүнд талтай ханддаг бас нэг онцлогтой.
У.БАРСБОЛД:
Ховдоос нэр дэвшвэл тойрогтоо хүчтэй өрсөлдөгч байна гэж байнга тооцогдсоор ирсэн Байгаль орчны сайд асан У.Барсболд энэ удаа Ховдоос нэр дэвшихгүй, харин намынхаа удирдлагатай тохироо хийж хотод нэр дэвшиж магадгүй гэж яригдаж байгаа. Олон түмний дунд сайн, муугаар хэлэгддэг боловч намдаа нэр хүнд гайгүй, ил гарч ирээд шоудаад байдаггүй тэрбээр энэ жилийн сонгуулийн ерөнхий ноён нурууг ажаад, одоохондоо чимээгүйхэн сууж байна.
Ш.АДЬШАА:
Төрөлх орон нутаг Ховд аймагтаа суварга хүрд босгох, сүм дуган бүтээх, хүүхэд залуучуудад шашны боловсрол олгох зэргээр ажиллаж байгаагаас гадна бөхийн барилдааны түүх, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч төр нийгмийн зүтгэлтэн, хаад ноёдын амьдрал тэмцэл, түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухай түүхэн баримт, энэ талаарх эрдэмтэн судлаачдын бүтээлд тулгуурласан өгүүллийг төв орон нутгийн хэвлэлд нийтлүүлсэн шигээ сууж байгаа Ш.Адьшааг энэ ажил үйлсээр нь гэхээсээ илүүтэй Гаальд ажиллаж байхдаа авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож байснаар нь хүмүүс сайн мэднэ. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн тэрбээр баруун Монголын Бурхан шашинтны соёл уламжлалын төв Ганданпунцагчойлон хийдийг санаачлан бүтээн байгуулж, Ховдынхоо ард түмэнд хүлээлгэн өгсөн гэх зэргээр нутаг орондоо хийж бүтээсэн ажлаараа түрий барин нутагтаа нэр дэвшихээр горилж яваа гэсэн. Түүнд МАН итгэл хүлээлгэх боловуу, яах бол.
БУСАД:
Ховд аймгаас орон нутгийн сонгуульд ялалт байгуулж найман жилийн турш тус аймгийн засгийг барьж байгаа Г.Нямдаваа дахин УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг. Мөн Эх орон намын гишүүн, Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Н.Чулуунбаатар, Удирдлагын академийн захирал асан Т.Лхагваа, “Хөрс сервис” компанийн захирал н.Гантулга, Эм-Ойл компанийн захирал н.Батбаяр, “Дэлхийн боловсрол” компанийн захирал Б.Баянцэцэг гэсэн хүмүүс нэр дэвшихээр яригдаж байгаа гэж тойрог нэгтнүүд нь ам алдсан. Түүнчлэн дээр нэр дурьдсан хүмүүсээс гадна өмнөх сонгуулиар Ховдод нэр дэвшиж байсан Иргэний эвслийн Т.Баярхүү, МУНН-ын Л.Дамба, ИЗН-ын Т.Хүдэрчулуун, ҮШН-ын Л.Галбадрах, бие даан нэр дэвшигч Х.Канагат гээд маш олон хүний нэр Ховдын тойрогт яригдаж байна. 22 хүний хэд нь нэр дэвших эрх өвөртөлж, хэн хоёр нь УИХ-ын гишүүн болох нь тун удахгүй тодорхой болно.
Монгол төрийн өндөр албан тушаалуудыг Ховдынхон эзэгнэж байгаатай адил энэ аймаг УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээр ч хахаастай байна.