Чуулганы цагийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой ч хэлэлцэж буй асуудал дуусах болоогүй байгаа тул цагийг сунгалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Дондог эл хуульд зарим асуудал тусгалаа олоогүй байна хэмээн шүүмжиллээ. Тухайлбал, зөвшөөрөлгүйгээр газар ухаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ. Энэ асуудалтай холбоотой нэг ч заалт тусгалаа олоогүй байна гэсэн бол УИХ-ын гишүүн С.Ламбаа дэд бүтэцтэй холбоотой асуудлыг хөндлөө. Тэрбээр уул уурхайн хүнд даацын машинууд хөдөөгийн замыг эвдэж байгаа. Тийм учраас дэд бүтцээ шийдсэний дараа уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулдаг болох тэрхүү эрх зүйн заалтууд энэ хуулийн хүрээнд тусгалаа олох ёстой хэмээн хэлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж