Билгийн тооллын 17. Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.Хонь жилтэй Х.Наранхүү, Д.Тэрбишдагва, Х.Бадамсүрэн, Д.Дэмбэрэл, туулай жилтэй Ц.Батбаяр, С.Батболд, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Х.Баттулга, Ж.Сүхбаатар, С.Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд энэ өдөр аливаа үйлийг хийвэл сэтгэлчлэн бүтнэ хэмээн дорнын зурхайд заажээ. Тиймээс дээрх гишүүд хийхээр санаж, сэдэж байгаа ажлаа энэ өдөр эхлүүлбэл ямар ч саадгүй бүтэх нь. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэбэл зохино. Харин сан тавиулах, угаал үйлдэх, нөлөө бүхий хүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн хэмээн зурхайн зурлагад буусан байна. Өнөөдөр цээрлэбэл зохилтой үйл гэвэл газар ухах, худаг гаргах, бэлбэсний газар очих, нохой худалдан авах зэрэг болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Эх сурвалж:
“Улс төрийн тойм” сонин
“Улс төрийн тойм” сонин