Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг тус улсын үл хөдлөх, бонд, банкны салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх шийдвэрийг гаргажээ. Гадны хөрөнгө оруулагчдын 30 тэрбум юанийн хязгаарыг 80 тэрбум юань хүртэл болгон нэмэгдүүлсэн байна. Дээрхи шийдвэрийг гармагц тус улсын хөрөнгийн биржийн хувьцаанууд огцом өсөж, сүүлийн сарын дээд амжилтыг тогтоожээ.
Газрын ховор металл олборлодог компаниудын хувьцаа хамгийн их өсөлттэй байна. Хятад улс нь хөрөнгийн бирждээ гадны хөрөнгө оруулагчдыг орох боломжийг нээсэн QFII /qualified foreign institutional investor/ хөтөлбөрийг 2002 оноос 10 тэрбум юанийн хязгаартайгаар хэрэгжүүлж эхэлсэн юм. 2007 онд энэ дүнг 30 тэрбум болгон нэмэгдүүлсэн байдаг. Тус улсын QFII хөтөлбөрийн дагуу дэлхийн 23 орны 158 байгууллага хөрөнгө оруулах эрхтэй аж.
Э.Од