Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Монгол Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит үндэсний бөхийн баридаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой 32 хүчтэн уран мэхээ уралдуулан барилдсанаас Булган сумын харьяат “Ажнай” дэвжээний бөх улсын начин Б.Сумьяа түрүүлж, Ханхонгор сумын харьяат “Ажнай” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэжээ. Харин маргааш нь “Төвшин шанх” ХХК-ийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж, улсын начин Ц.Одбаяр түрүүлж, улсын начин Б.Сумьяа үзүүрлэжээ.
Б.БАТ
“Өдрийн шуудан” сонин