Г.Урнаа сонгодог урлагт дурлав

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Г.Урнаа сонгодог урлагт дурлав

Монголын хамгийн урт хөлтэй загвар өмсөгч, топ модель Г.Уранцэцэг буюу Урнаа сүүлийн үед хэл аманд хамгийн их өртөх болсон. Тэрбээр БНСУ-д нүүрний иж бүрэн гоо сайхны мэс засал хийлгэж, дүр төрхөө өөрчилсөн. Өмнө нь хурц ширүүн дүр төрхтэй байсан бол түүний шинэ дүр төрх нь эелдэг зөөлөн болж өөрчлөгдсөн. Олны хэл амнаас болж топ модель Г.Урнаа олон хөлийн газар явахгүй, ерөнхийдөө нуугдаж байсан гэж хэлж болно. Хаяа нэг загварын шоунд оролцож байсан топ модель өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг үзэж сонирхов. Тэрбээр бариу өмд, урт шаргал цамцаар гоёсон байв. Өөрийн шинэ дүр төрхдөө тун чиг сэтгэл хангалуун байгаа топ модель маань сүүлийн үед сонгодог урлагт нэлээд дурлах болсон гэнэ.  Тэр дундаа балетад. Өчигдөр топ модель Г.Урнаагаас гадна "Номин талст" хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх эхнэрийн хамт "Нойрссон гүнж" балетыг үзэж сонирхсон.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж