Төрийн мэдээллийнхэн хэвлэлийн хурал хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Төрийн мэдээллийнхэн хэвлэлийн хурал хийлээ

Монгол Улсын хууль, төр, засгийн бусад шийдвэрийг албан ёсоор нийтэлдэг  цорын ганц хэвлэл болох “Төрийн мэдээлэл” эмхтгэл хэвлэн нийтлэгдсэний 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг эмхэтгэлийн редакцийн зөвлөлийнхэн Төрийн ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хийлээ.

Төрийн мэдээлэл 20 жилийн өмнө анхны дугаараа гаргаж байжээ. 1991 оноос өмнө  “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-ийг зөвхөн албан хэрэгцээнд зориулан гаргаж байв. Энэ нь иргэдэд  хуулийг  уншиж судлах, мөрдөж хэрэгжүүлэх  бололцоо бүрэн олгохгүй байна гэж  Улсын Бага Хурал үзээд  “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол гаргахаар шийдвэрлэж  байсан байна. Улмаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж болохыг хуульчилж. Ингээд 1991 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Улсын Бага Хурлын дарга төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх зорилготой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж байх тухай захирамж гаргажээ.  Уг хэвлэлд редакцийн зүгээс ямар нэгэн тайлбар, өнцгөөс ханддаггүй, шууд төрийн бодлого шийдвэрийг шууд хүргэдэг аж.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж