Монгол түншээ хайж буй гадны компаниуд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Монгол түншээ хайж буй гадны компаниуд оролцоно

Энэ сарын 20-21-ний (2012/04/20-21) өдөр “Mongolian Mining 2012” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд уул уурхайн бүхий л үйл ажиллагаанд шаардагддаг техник технологи, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг 15 улсын 40 гаруй компани ирж, үзэсгэлэнгээ гарган оролцох аж. Тэр утгаар нь “Mongolian Mining 2012”-ыг Монгол дахь хамгийн анхны олон улсыг хамарсан үзэсгэлэн гэж тодотгож болох юм. Үзэсгэлэнгийн талаар Зохион байгуулах хорооны дарга Т.Баттулгаас тодрууллаа.

“Mongolian Mining” үзэсгэлэнг зохион байгуулах болсны учир вэ? Үзэсгэлэнгийн зорилго юунд чиглэгдэж байна? Бусад үзэсгэлэнгээс ялгарах онцлог нь юу байх вэ? 

“Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн анх 2011 оны дөрөвдүгээр сард уул уурхайн салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ жил хоёр дахиа зохион байгуулах бөгөөд цаашид жил бүрийн хавар уул уурхай, барилгын сезоны өмнө дөрөвдүгээр сард уламжлал болон зохиогдоно. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Монголын эдийн засагт хамгийн их үүрэгтэй уул уурхайн салбарыг дэлхий дахинтай хөл нийлүүлэн хөгжихөд зайлшгүй шаардлагатай шилдэг техник технологийг дэлхийн өнцөг булан бүрээс Монголд авчирч танилцуулах явдал.

Бид чухам ийм л зорилго тавьсан учраас манай үзэсгэлэнд дэлхийн 15 орны 40 гаруй компани оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. Эдгээр гадаадын оролцогчид бараг бүгдээрээ Монголд анх удаа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа, манай улсын зах зээлд шинээр орж ирж байгаа компаниуд. Манай уул уурхайн салбарынхан төдийгүй дэд бүтэц, зам, барилгын салбарынхан заавал хол явж цаг зарахгүйгээр Европ, Ази, Хойд Америк, Австралийн уул уурхайн техник технологитой танилцах, нийлүүлэгчээ олох боломж бүрдэж байна гэсэн үг.
 
Үзэсгэлэнд аль улсын ямар компаниуд оролцож байна? Зарим гол оролцогчид, шинэлэг технологийн талаар ярихгүй юү? 

“Mongolia Mining 2012” үзэсгэлэнд БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Герман, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, Өмнөд Солонгос зэрэг орны компаниуд оролцож байна. Нэгэнт Монголын зэх зээлийг сонирхон гадаадаас ирж оролцож байгаа болохоор том оврын машин механизм гэхээсээ уул уурхай, геологи хайгуул, хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгтэй төрөл бүрийн тоног төхөөрөмж, бараа материалыг дэлгэн харуулна.
Гадаадын зарим оролцогчдыг сонирхуулбал, 

Leister Technologies AG, Швейцарь, www.leister.com
Ус чийгнээс хамгаалах хуванцар материалын боловсруулалт, туннелийн байгууламж, хуванцар орсон төрөл бүрийн тоног төхөөрөмжийн эд ангийн үйлдвэрлэл явуулдаг. Монголд үйлдвэрлэл явуулахын тулд дотоодын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой.

 Tele FonikaKable, Польш, www.tfkable.com

Уул уурхайн зориулалттай кабелийн үйлдвэр

 SSAB, АНУ, www.SSAB.com
Өндөр хатуулгатай гангийн үйлдвэрлэл, ган хийц

 TrakBlaze PTY, Австрали,
www.trakblaze.com
Уул уурхайн динамик, статик пүүлэгчийн үйлдвэрлэл

 Linindo Pacific International, Герман, www.linindopacific.com
Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанд хэрэглэх цахилгаан үүсгүүрийн худалдаа

Changsha Tiana Drilling tools, БНХАУ
Геотехнологийн өрөмдлөгийн багаж, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа
 
GIA Industry AB,
Далд уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа. Газрын гүнд ажиллах төрөл бүрийн локомотив, агааржуулалтын систем, ачааны машины үйлдвэрлэл.

SEW Eurodrive, АНУ 
www.seweurodrive.com
Жолоодлогын автомат төхөөрөмжийн үйлдвэрлэл

Fusch Europe, Герман, www.fuchs-europe.de
Үйлдвэрлэлийн тос, тосолгооны материал, метал техникийн шингэн, цэвэрлэгээний бодис, зэврэлтээс хамгаалах бодисын үйлдвэрлэл

Shelter Industry, Канад, www.shelterindustries.com
Уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд зориулсан модон хийцтэй кемпийн байшин, төмөр рамтай байшин, зөөврийн сууцны үйлдвэрлэл.

 Beijing Machiwin International, БНХАУ
Төрөл бүрийн графит электрод, графит сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл

 Hella Australlia, Австрали www.hella.com.au
Уул уурхайн кабель, цахилгаан хангамж

 Noen S.A Чех www.noen.cz
Уул уурхайн тоног төхөөрөмж

Ahma engineeringwww.ahmainsinoorit.fi Финланд
Олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Crown World Widewww.crownworldwide.com Орос – Монгол хамтарсан

Дотоодын болон олон улсын материал хангамж

SHANGHAI SHENBANG  БНХАУ
Qingdao Tuotian  Construction Machinery CO.,LTDБНХАУ
Өрөмдлөгийн сэлбэг хэрэгслүүд

Shanghai Leiyou Complete Machinery Co.,Ltd  БНХАУ
Том даацын машин механизмын ханган нийлүүлэлт

Zhengzhou Kefid Machinery Co.,LtdБНХАУ

Уул уурхайн тоног төхөөрөмж

China Drilling Geological Equipment Ltd. БНХАУ
Уул уурхайн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч

Henan Liming Heavy Industry Science & Technology Co.,Ltd. БНХАУ
Бутлагч болон бусад тоног төхөөрөмж

Lianyungang Huanghai Machinery Co.,LtdБНХАУ

Геологийн хайгуул, судалгаа

Anhui Suibao Heavy Industry Machinery Co.,LtdБНХАУ
Төмөрлөгийн үйлдвэр

Газар газрын төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцаж болох юм байна. Зөвхөн уул уурхайн салбарынхнаар тогтохгүй үйлдвэрлэлийн төрөл бүрийн салбарын хүмүүс очиж сонирхох хэрэгтэй юм шиг санагдлаа? 

Энэ үзэсгэлэн зөвхөн уул уурхайн компаниуд биш уул уурхайн салбарт бизнес явуулах хүсэл сонирхолтой хүмүүс ч үзэж сонирхох боломжтой гэдгээрээ онцлог. Энэ салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг, мөн шинээр бизнес хийхээр төлөвлөж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд алдаж болохгүй боломж шүү. Үзэсгэлэнд оролцож байгаа гадаадын компаниудын хувьд нэн ялангуяа уул уурхайн салбарт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа худалдан авагчтайгаа уулзаад бүтээгдэхүүнээ сурталчлах шууд борлуулах зорилготой нь ч бий.

Гэхдээ ихэнх нь Монголд анх удаа орж ирж байгаа, зах зээлтэй танилцаад цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах эхлэлээ тавих гэж ирж байгаа компаниуд. Өөрөөр хэлбэл, Монголд түншээ хайж ирж байгаа компани олноор оролцож байгаа. Тиймээс уул уурхайн салбарт бизнес эрхэлье гэсэн хэн боловч үзэсгэлэн дээр ирж, тэдэнтэй бизнесийн харилцаа тогтоох боломж нээлттэй. Өмнө нь ийм боломжийг заавал гадаад явж, цаг хугацаа зарж, олон компаниар орж танилцаж байж бий болгож ирсэн шүү дээ.

Тухайлбал, уул уурхайн цахилгааны кабел үйлдвэрлэгч Польшийн компани Монгол дахь дистрибьютер нь хэн байж болохыг сонгох гэж оролцож байгаа, Австралийн “Таракблэйз” уул уурхайн ачааны машины орчин үеийн пүүлэгчийн худалдааны төлөөлөгчтэй болох зорилготой. Германы “Лининдо Пэсифик” цахилгаан үүсгүүрээ дистрибьютерээр дамжуулан борлуулах сонирхолтой байгаа. Тодорхой саналтай ирээд, өрсдийнхөө бизнес, нөхцөл бололцоог танилцуулаад хамтраад ажиллах боломжтой.

Зөвхөн уул уурхайн салбараар тогтохгүй, хүнд үйлдвэр, барилга, дэд бүтцийн салбарынханд хэрэгтэй техник, бүтээгдэхүүнүүдийг ч танилцуулж байгаа. 

Үзэсгэлэнд оролцохыг сонирхсон дотоодын компаниуд одоо бүртгүүлж болох уу? Оролцогчдод тодорхой шалгуур тавигдах уу?

Салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц техник технологиуд Монголд орж ирээсэй, дэргэд ирээсэй гэсэндээ бид манай уул уурхайн салбарт хараахан хэрэглээгүй технологиудыг сурталчлах, оруулж ирэхийг гол зорилгоо болгосон гэдгийг би дээр дурьдсан. Тийм ч учраас гадагшаа чиглэсэн маркетингийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд түлхүү явуулж, гадаадын компаниудыг илүүтэй оролцуулахыг чармайлаа.

Олон улсын компаниуд оролцож байгаа учраас уул уурхайн салбарынхны анхаарлыг нэлээд татаж байна. Тийм учраас Монголын компаниуд гадаадын компаниудтай зэрэгцэн Mongolia Mining 2012 үзэсгэлэнд хамтдаа оролцон, үйл ажиллагаагаа сурталчлаад явбал бусад арга хэмжээнээс харьцангуй илүү үр дүнтэй сурталчилгаа болно гэдэгт итгэлтэй байна. Оролцогчдод мэдээж ямар нэг шалгуур тавихгүй.

Түрүүлж ирсэн нь ашигтай байрлалыг аваад өөрийгөө сурталчлах боломжтой байдаг тэр л зарчмаараа явж байгаа. Монголын компаниудаа харин ч хөнгөлөлтэй үнээр оролцуулж байгаа. Дээр нь өнгөрсөн жил оролцсон компаниуддаа үнийн давхар хөнгөлөлт үзүүлж байгаа учраас уул уурхайн бусад үзэсгэлэнд оролцсоноос хямд тусч байгаа.

Үлдсэн хугацаанд бүртгүүлэхийг хүсвэл үзэсгэлэнгийн Зохион байгуулах хороон дээр биеэр ирж, бүртгүүлж болно. Утас, имэйлээр холбогдож бүртгэлийн хуудас аваад бүртгүүлж болно. Мөн http://www.mongolia-mining.org/цахим хуудас руу ороод онлайнаар шууд бүртгүүлэх боломжтой.

Үзэсгэлэн жил бүр тогтмол зохион байгуулагдах уу? Тийм бол цаашид зохион байгуулах үзэсгэлэнгүүдийн дүр зураг хэрхэн төлөвлөгдөж байна вэ?

Жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь хагаст тогтмол зохион байгуулна. Ингэхдээ үйл ажиллагаагаа илүү төрөлжүүлэх болов уу. Ямартай ч үзэсгэлэн гаргаж байгаа, үзэсгэлэнг сонирхож ирж байгаа талуудад хамгийн хэрэгцээтэй үр дүнтэй байдлаар зохион байгуулахыг эрмэлзэнэ. Бид үзэсгэлэнд оролцож байгаа гадны компаниудыг Монголын уул уурхайн компаниудын тухай мэдээллээр хангахаас гадна бизнесийн харилцаа холбоо тогтоох бүхий л боломжоор хангаж өгдөг.

Үзэсгэлэнг үзэж, сонирхогчдын хувьд ч оролцогч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай шаардлагатай бүхий л мэдээллээр хангана.Түүнээс гадна үзэсгэлэнгээ бусдаас илүү зохион байгуулалттай, илүү хүртээмжтэй байлгахыг эрмэлзэж байна. Үзэсгэлэн үзэх хүмүүсийг ороход нь албан ёсоор бүртгэн байгууллага болон өөрийнх нь нэр бүхий энгэрийн зүүлттэй оруулна. Тухайн хүнийг үзэсгэлэнд оролцогч байна уу, үзэж яваа хүн байна уу гэдгийг хараад л мэдэх боломжтой. Олон улсын үзэсгэлэн хэрхэн зохион байгуулагддаг тийм л жишгээр явуулна.

Цаашдын дүр зургийн тухайд барилга, уул уурхайд хэрэглэгддэг машин механизм, тоног төхөөрөмжийн зүйл ойролцоо учраас зам, барилга, уул уурхайн технологийг нэгтгэсэн байдлаар өргөжүүлж, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулна гэсэн төлөвлөгөө бий.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын талаар мэдээлэл өгнө үү?

Ерөнхий зохион байгуулагч нь “Майнекс Монголиа” компани. Уул уурхайн салбарын хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр маркетингийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Австралийн уул уурхайн салбарынхныг Монголынхтой уулзуулах, Монголын уул уурхайн салбарын төлөөллийг гадагшаа явуулж туршлага судлуулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж ирсэн. “Mongolian Mining 2012” бол цэвэр худалдааны үзэсгэлэн, бизнесийн хамтын ажиллагааны зуучлалын үйл ажиллагаа. “Майнекс Монголиа” нь ийм л бизнесийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой байгууллага. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар манай үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг. Мөн МҮХАҮТ энэ үзэсгэлэнг анхнаас нь дэмжин, гол түнш байгууллагаар оролцож байгаа. 

Түүнчлэн Монголын үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэн төрийн бус байгууллага идэвхтэй хамтран ажиллаж байна. Үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадвар тухайн улс оронд үндэсний компаниуд нь ямар технологи хэрэглэж, дэлхийд ямар түвшинд өрсөлдөж чадаж байгаагаар тодорхойлогдоно гэж бид ойлгодог. Монгол улс уул уурхайн баялаг ихтэй гэхээсээ илүү компаниуд нь хэр зэрэг чадавхитай вэ гэдгээр үндэсний өрсөлдөх чадварыг хэмжинэ шүү дээ.

Тиймээс Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд болон тухайн салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг компаниуд дэвшилтэт технологи, ноу-хау, дэлхийн түвшний хамгийн шилдэг инновацийн хандлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд яваасай гэсэндээ энэ байгууллага идэвхтэй хамтарч ажилладаг юм. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр Mongolian Mining Journal сэтгүүл ажиллаж байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж