Бүсгүйчүүдтэй нүүр хагарахад хэцүү юу?

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдтэй нүүр хагарахад хэцүү юу?

Та кофе уух уу?

Зоогийн газар харсан хөөрхөн бүсгүйтэй танилцах энгийн арга бол кофегоор дайлах. Олон романтик учралууд хамт кофе ууж ярилцсанаар эхэлсэн байдаг. Хэрвээ та хажуугийн ширээнд чинь суугаа аятайхан бүсгүйтэй танилцмаар байгаа бол очоод кофегоор дайлах гээд үз. Хэрвээ тэр дуртай байвал танд боломж байна гэсэн үг.

Хажууд чинь сууж болох уу?

Галт тэрэг, автобус, хүн ихтэй зоогийн газар ганцаараа сууж буй аятайхан бүсгүй байгаа эсэхийг сайн ажигла. Хэр ухаалаг, хөгжилтэй яриа үүсгэж чадах эсэх тань өөрөөс шалтгаална. Гэхдээ хэтрүүлж бардамнаж, сайрхаж болохгүй гэдгийг сана.

…үсгээр эхэлсэн таван үсэгтэй үг юу билээ?

Үгийн сүлжээ бөглөж байх үедээ эмэгтэй хүнээс тусламж авах нь энгийн тохиолдол. Гэхдээ эрчүүдийн хувьд бүсгүй хүнтэй нүүр хагарах ухаалаг арга болдог. Хэрвээ тэр нэгэнт тоглоомонд орсон бол яриагаа цааш өрнүүлэхэд зовох зүйлгүй.

Дасгал хэр байна?

Фитнес клуб бол сонирхол нэгтэй хүн олж авахад хамгийн тохиромжтой газар. Гэвч анхаарах нэг зүйл бол  түүний биеийг өөлсөн утгатай зүйлээр яриагаа эхэлж болохгүй. Түүнийг дасгал хийж байх үед нь ажигдаж байгаагаа бүү мэдэгд. Бэлтгэлийн танхимаас гарах үед “ Дасгал хийх хэр байна ? “ гэж яриа өдөж үзээрэй.

Хэдэн давхарт  гарах вэ?

Зарим үед эрчүүд таалагдсан бүсгүйтэйгээ  хэрхэн яриа өдөх тухай бодсоор хэлж чадахгүй алдаж орхидог. Хамгийн гол нь яриа өрнүүлэх хэрэгтэй. Дуугараргүй өнгөрснөөс яриа өдсөн нь хождог. Жишээлбэл цахилгаан шатанд орохдоо “Хэдэн давхарт гарах вэ?” гэж асуугаад товчлуур дарж өгөхөд  л яриа өрнөх эхлэл болно.

Юуны тухай юм бэ?

Өөр зүйлд анхаарал нь төвлөрсөн үед эмэгтэй хүнд дөхөж очих эрчүүдэд хамгийн хэцүү даваа байдаг. Ялангуяа таалагдсан бүсгүй чинь чихэвч зүүсэн, ном уншиж эсвэл унаандаа яарч байгаа үед  танд яриа өдөх боломж гарахгүй мэт санагдаж байж магад. Сонин уншиж буй бүсгүйгээс “ Гарчиг нь юу юм бэ?” гэж асуух нь яриа өдөх  найрсаг аргын нэг. Сонинд өгүүлсэн үйл явдал ч та хоёрын ярианы сэдэв болж болох юм.

Та яарч байна уу?

Даваа гаригын өглөө бүгд л ажилдаа яарч байдаг. Энэ  ч бас хэн нэгэнтэй танилцах боломж олгодог гэвэл та итгэх үү?
Гарцаагүй ажилдаа яарч байгаа, танихгүй хүнтэй ярилцах ч завгүй нь харахад илт бүсгүйд хэрхэн дөхөж очих вэ?
Цагын давчуу байдлыг  ашигтайгаар эргүүлж болно. Замын хажууд зогсч буй яарсан бүсгүйгээс та “ Яарч байна уу? Таныг хүргээд өгөх үү ?” гэж асуугаад үз. Хэрвээ бүсгүй зөвшөөрвөл түүнийг  ажилд нь хүргэж өгөхдөө танилцах хангалттай цаг гарна.

Та хаана байдгыг нь мэдхгүй биз?

Бүсгүйгээс зам асуух /хэдийгээр та хотыг гарын хуруу шигээ мэддэг байсан ч/ яриа өрнүүлэх үр дүнтэй арга болно. Түүнтэй яриа өдөхийн тулд бага зэрэг худлаа ярихад буруудах зүйлгүй.

Та суу л даа.
 
Галт тэрэг, автобусанд эмэгтэй хүнд суудал тавьж өгөхөөс цааргалах хэрэггүй.  Энэ бол сайн сэтгэгдэл төрүүлэх эелдэг зангийн илрэл. Хүн  нэмэгдээд ирэхэд танд түүнтэй илүү ойроос ярилцах бломж олдоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж