Спортынхон сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Спортынхон сургалтад хамрагдаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн боловсролын газраас хамтран зохион байгуулж буй “Хүн амдд бие бялдрын боловсрол олгох ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Ампер хаус”-ын хурлын танхимд эхэллээ.

Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүссэний 90 жилийн ой, нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, хүчний байгууллагуудын спортын газар, Эрүүл мэндийн газрын биеийн тамирын арга зүйч, биеийн тамирын багш, чийрэгжилтийн эмч нарын төлөөлөл болсон 380 хүн оролцож байна. Cургалт энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж