
Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүссэний 90 жилийн ой, нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, хүчний байгууллагуудын спортын газар, Эрүүл мэндийн газрын биеийн тамирын арга зүйч, биеийн тамирын багш, чийрэгжилтийн эмч нарын төлөөлөл болсон 380 хүн оролцож байна. Cургалт энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
С.Цэлмэг