Сирийн Засгийн газар цэргээ татаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Сирийн Засгийн газар цэргээ татаж эхэллээ

Сирийн Засгийн газар цэргээ татаж эхэлсэн тухай албаны хүний мэдээллийг Associated Press дамжуулжээ. Сирийн хотуудаас цэрэг зэвсгээ татах болсон нь НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны энх тайван тогтоох саналыг хэрэгжүүлж эхэлсний илрэл гэж хэвлэлүүд мэдээлж байна. Харьцангуй тайван байгаа хотуудад цэргийнхэн баазад байрлах бол үймээн самуунтай хотуудаар цэргүүд хотын зах орчмоор байрлах гэнэ.

Харин Сирийн сөрөг хүчин Дамаск хотод цэргүүд байсаар байгааг мэдээлсэн байна. Тус хотын Сакбе дүүргийн томоохон гудамжуудад цэргүүд эргүүл хийсээр байгаа аж.

Кофи Аннан энх тайван тогтоох саналыг хэрэгжүүлж эхлэх хугацааг дөрөвдүгээр сарын 10 хэмээн тогтоожээ. Саналын гол нөхцөл нь Сирийн Засгийн газар цэргээ татах явдал бөгөөд тус улсын засаг захиргаа түүний энэ саналыг хүлээж авснаа мэдэгдээд байсан билээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Сирид засаг захиргаагаа эсэргүүцэн, Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсан бослого, үймээн дэгдсэн билээ. Босогчид мөн улс орондоо улс төрийн болон эдийн засгийн шинэчлэл хийхийг шаардсаар байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж