Нийслэлийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт иргэд байгууллагаас 2079 мэдээлэл ирсэн бол ням гаригт 1309 мэдээлэл иржээ. Эдгээр мэдээллүүдээс гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг бүртгэн, холбогдох газрууд шалгаж эхэлсэн байна. Мөн 179 хэргийн 162-ынх нь эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж буй ажээ. Өнгөрсөн хоногт гарсан гэмт хэргийг зүйчилбэл хулгай 14, дээрэм долоо, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг дөрөв, танхайрах гэмт хэрэг 30, зам тээврийн зөрчил осол 109 бүртгэгдэж, 28 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн нийслэлийн хэмжээнд 151 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Дээрх хоногт нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байр бусдаасаа илүү ачаалалтай хоносон гэсэн мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс дамжууллаа.
Г.Дарь