Тоо ширхгийн хувьд “Гермес центр” 272.4 мянга, “Хөх ган” 174.1 мянга, “Шарын гол” 162.3 мянган ширхэг үнэт цаас арилжсан нь хамгийн олон тоогоор арилжигдсанд орж байна. Үнийн дүнгээр “Шарын гол” 3.7 тэрбум, “Тавантолгой” 246.2 сая, “Шивээ-Овоо” 96.3 сая төгрөгийн хувьцаа арилжсанаар тэргүүллээ.
Харин Топ-20 индекс 24546.59 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 2814.21 нэгжээр буюу 10.28 хувиар буурчээ. Индексийн сагсад багтах Ээрмэл /30.2 хувь/, Дархан нэхий /29.2 хувь/, Шивээ овоо /28.7 хувь/, Могойн гол /27.3 хувь/, Адуунчулуун /25.0 хувь/, Тавантолгой /16.4 хувь/, Монголия Девелопмент Ресорсес /15.0 хувь/, Баянгол ЗБ /14.5 хувь/, Махимпекс /11.9 хувь/, Говь /7.6 хувь/, Багануур /7.4 хувь/ МЦХ /7.4 хувь/, Шарын гол /4.2 хувь/, Ремикон /3.6 хувь/, УИД /3.4 хувь/-аар буурсан нь үүнд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 363.5 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар буурч, хоёр их наяд 489.1 тэрбум төгрөг болжээ. Уг нь Топ 20 индекс сүүлийн үед эрчимтэй өсч байсан. Тухайлбал, өнгөрсөн онд 15 мянга 600 нэгжид хүрсэн нь 2007 оны есдүгээр сарын 04-ний дээд үзүүлэлтийг даваад байсан. Мөн энэ сарын эхээр дахин дээд амжилт тогтоож 32954.97 нэгжид хүрч байсан билээ. Харин энэ удаад эргээд буурах хандлагатай болж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин