“Тусгай салаа 2” Пусаны наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа 2” Пусаны наадамд оролцоно

Хөдөө, хотынхныг цэнхэр дэлгэцийн өмнө хэдэн сар уясан “Тусгай салаа” олон ангит киноны үргэлжлэл болох “Тусгай салаа 2” нэг ангит кино дэлгэцэнд гараад хэдхэн хонож байна. Уг киноны уран бүтээлчид 2011 оны Пусаны олон улсын кино наадамд оролцох урилга авчээ.

Наадам ирэх аравдугаар сарын 6-14-нд БНСУ-д болох бөгөөд үндсэн таван номинациар шагнал гардуулна. Үүний дотор шинэ залуу найруулагчийн хоёр бүтээлийг сонгон тус бүр 30 мянган ам.доллараар урамшуулна. Тус наадам кино урлагт хөл тавьж буй залуу уран бүтээлчид,тэр дундаа хөгжиж буй орнуудын залуусыг дэмжих зорилготой бий болсон билээ. Наадамд өрсөлдөх бүтээлүүдийг зургадугаар сарын 30 хүртэл бүртгэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж