АТГ-тай хамтран ажиллаж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

АТГ-тай хамтран ажиллаж байгаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга зарим нэр бүхий улс төрчдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөнтэй холбогдуулан тус байгууллага “М-Си-Эс” компанийг шалгаж байгаа тухай яриа гарчээ. Үүнтэй холбогдуулан “М-Си-Эс Холдинг” компанийн Хэвлэл, мэдээллийн албанаас тодруулга авсан юм.

-Авлигатай тэмцэх газар танай компанийг шалгаж байгаа гэдэг үнэн үү?

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газар шалгах явцдаа манай компани, хүмүүсээс холбогдох асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэн. Манай компанийн зүгээс бололцоотой мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгч, хуулийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. 

-Танай компанид хэрэг үүсгэн шалгасан явдал байхгүй гэсэн үг үү?

 -“М-Си-Эс” компани нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн удирдлага болон аль нэг охин компанитай холбоотой хэрэг үүсгэн шалгаж байгаа явдал байхгүй. Улс төрчдийг шалгуулахаар өгсөн өргөдлийн мөрөөр манай холбогдох ажилтнуудаас мэдээлэл авч байгаа. Бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй, өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна. Тодруулах зүйл байгаа бол АТГ–т хандах нь зүйтэй.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж