
Тус танхимд хуран цугласан монголчуудын төлөөлөлтэй уулзахад энэхүү ёсолгоог их сайхан харагдаж байгааг онцолсон юм. Нэгэн бүсгүй энэхүү ёсолгоо нь их содон, бусад үндэстнээс ялгаатай, аятайхан харагдаж байна гэсэн юм. Харин Мюнхенд ажиллаж амьдардаг гэр бүлийн яриагаар “Нэтээс энэ тухай уншиж байсан. Харин энд тайзнаа хараад учир утгыг нь ойлгох шиг боллоо. Үнэхээр сайхан харагдаж байна” гэсэн юм. Бусад хүмүүсийн яриагаар бол их сайхан харагдаж байгаа тул, бүгдээрээ хийдэг болбол зүгээр юм байна хэмээн дэмжин сайшааж байлаа. Ийнхүү хүндэтгэлийн ёсолгоо улам түгэн дэлгэрсээр байна.