
Тус киноны зохиолч Амарсайхан “Дууны үг гэдэг чинь өөр зүйл байдаг юм лээ. “Тусгай хорооны дайчид алхана, Тусгаар улсын цэрэг алхана, Тусгал цэцэн зэвсгээ мөрлөөд” гээд л “Тус” гэдгээр мөр ижилсүүлээд бичсэн байсан. Дуулахаар үгийн цохилт нь одоо дуулж буй хувилбарынхаас сүр муутай сонсогдоод ерөөсөө болохгүй байсан. Ингээд л өмнө нь өөрөөр бичсэн хувилбараасаа мөр оруулж дуулуулсан. Аранза инээгээд л “Чиний л бичсэн үгнүүд шүү” гээд байдаг. Надад болохоор тусгай, тусгаар, тусгал гээд эхэлж байвал сонсголонтой баймаар. Гэхдээ дуу л бичиж байгаагаас цааш дуулахад аль нь зохимжтойг нь сонгох нь зөв юм билээ. Алтрах харгуйг ээжүүд харуулдана, Алсрах жагсаалд цэргүүд жигдэрнэ гэснийг алтрах, алсрах гээд үгнүүд дуулахаар бас л биш сонсогдоод явчихсан. Ийм л байдлаар газар дээр нь үгээ янзалсаар байтал дуу төрсөн дөө” хэмээн ярьсан юм. Дашрамд сонирхуулахад хөгжмийн зохиогч Аранза энэхүү дууны хөгжмийг бичихдээ Жагаа ахыг бодож байгаад хоолойд нь тохируулж хийжээ.