“Киви” хэзээ ч тарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Киви” хэзээ ч тарахгүй

“Киви” хамтлагийг тарж байгаа гэх цуу яриа олонд тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд болон продюсер Б.Ангирмаа албан ёсны тайлбар хийхгүй байсан. Харин өнгөрсөн баасан гаригт хамтлагийн гишүүн Ц.Намуунаа СТА цол тэмдгээр шагнуулах үеэр хамтлагийн продюсер Б.Ангирмаа албан ёсны хариултыг хэвлэлийнхэнд өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Манай хамтлагийнхан энэ цуу яриаг намжихыг хүлээж байна. Бид уран бүтээлээ хийж байгаа. Магадгүй энэ яриа Укаг бие даан цомог гаргах гэж байгаагаас үүдэж гарсан байх. Манай Ука бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Энэ цомогт нь би болон Агий, Намуунаа бүгд тусалж, хамтран ажиллах юм. Бид мөн энэ сарын сүүлээр шинэ клипээ “Wanted” студиэр хийлгэх гээд хүлээж байгаа байна” гэв.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж