Үе үеийн урлагийн мастерууд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Үе үеийн урлагийн мастерууд чуулна

Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, профессор, дуурийн нэрт дуучин Д.Жаргалсайхан нойр булчирхайн хорт хавдар гэх хүнд өвчин тусч, Тайланд улсад эмчилгээг хийлгэх шаардлагатай байгаа юм. Иймд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарын 27-нд 11.00 цагт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байна. Театрын хамт олон энэхүү тоглолтынхоо бүх орлогыг Д.Жаргалсайханы эмчилгээнд хандивлах гэнэ. Энэхүү хандивын тоглолтод манай үе үеийн урлагийн мастерууд оролцох юм. Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдах бол Юндэнд гавьяат жүжигчин М.Болд, Нансалмаад гавьяат жүжигчин А.Бүтэд, Хоролмаад гавьяат жүжигчин Б.Цэцгээ, Балганд гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, худалдаачинд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, бүүвэйч соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа болон балетын бүжигчид оролцоно.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж