
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Ерөнхийлөгч А.Атамбаевтай албан ёсны хэлэлцээ хийж, Киргиз улсын Жогорку Кенеш буюу парламентын дарга А.Жээнбеков, Ерөнхий сайд О.Бабанов нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Жогороку Кенеш /парламент/-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж, нэрт философич Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн Үндэсний их сургуулийн оюутнуудтай уулзах юм байна. Мөн Бишкек хотноо Монгол, Киргизийн бизнес уулзалт хийх ажээ.
Д.ОЮУН