Казакстаны нийслэлд улсын дугаарынхаа оронд ийн бичсэн мотоцикльтой залуус давхилдах болжээ. Замын цагдаагийн газар нь энэ гаж үзэгдлийг зогсоохоор ширүүн тэмцэл хийж байгаа бололтой. Ийм пайзтай давхиж явсан 19-тэй залуу 1000 ам.доллараар торгуулсан байна. “Би Айзадад хайртай” хэмээсэн “дугаартай” машин унаж явсан гал халуун хайрандаа шатагч ч мөн торгуулийн шуурганд өртсөн гэнэ.