Гэрээ цэвэрлэх зугаатай аргууд

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Гэрээ цэвэрлэх зугаатай аргууд

Гэрийн ажил хамгийн хэцүү хэрнээ нэргүй ажил гэж та сонсож л байсан байх. Гэрээ яаж  цэвэрлэх  вэ гэж санаа зовох хэрэггүй. Зугаатай бас хялбар аргууд бий. Гэр цэвэрлэхэд хэцүү зүйл ердөө ч байхгүй.

Тоос арчиж, соруулж эсвэл юм угааж байхдаа гоё хөгжим сонс. Эсвэл радио нэвтрүүлэг дээр долгионоо тааруул.

Цэвэрлэж дууссаныхаа дараа хэн нэгэнтэй хамт үдийн хоол хийж ид. Сайхан хоолны тухай бодол таныг илүү хурдан урамтай болгоно. Танд цэвэрлэгээ хийхэд олон цаг хэрэггүй болно.

Өдрийн цагаар гэртээ  цэвэрлэгээ хийх үедээ хэдэн минутын завсарлага авч аяга цай эсвэл кофе ууж, ганц хоёр жигнэмэг идэхэд зүгээр.

Угааж буй зүйлийнхээ заримыг нь үлдээ. Бөөгнөрсөн их хувцас хараад хүний залхуу  хүргэдэг. Төрөл төрлөөр нь ангилж угаа.

Цэвэрлэгээний дараа анхилуун үнэртэй,  хөөстэй  халуун усаар дүүргэсэн  ваннд ор. Ингэснээр нэгдүгээрт та хүзүүгээр татсан халуун усанд хэвтэж  амарч чадна. Хоёрдугаарт анхилам үнэр цэвэрлэгээний бодисын тааламжгүй үнэрыг арилгана.

Сайхан үнэртэй лаанууд асааж, нуруугаа амрааж суугаад цэвэрхэн, таатай орчныг мэдрэх бас л нэг амралт болно.

Унших дуртай сонин, сэтгүүлээ гарчиглах нь цэврлэгээний дараа залхуу хүрч нозоорох үед сэргээш болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж