Экс Ерөнхийлөгчийн хайртай харшийг зарна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхийлөгчийн хайртай харшийг зарна

Нуурын эрэгт орших тансаг амралтын харшийг Кремль дуулага худалдаагаар зарах гэж байна. Энэ харшид Ерөнхийлөгч агсан Борис Ельцин ирж тухлах дуртай байжээ. Энэ харш теннисийн талбай, саун, биллиард өрөөтэй. Тансаг харшийг дуудах анхны үнэ 285 сая рубль. Ерөнхийлөгчийн тамгын газрын үл хөдлөх хөрөнгө хариуцсан хэлтсээс ирэх сарын 15-нд дуудлага худалдааг зохион байгуулах юм.


Москвагаас хойд зүгт 680 км-т орших амралтын төвд Ельцин ойрхон ойрхон ирж, алжаалаа тайлдаг байжээ. Харин түүний халааг залгамжлагчид болох Владимир Путин, Дмитрий Медведев нар хар далайн эрэг дээр байх, өмнөд Сочид орших амралтын газрыг таашаадаг ажээ. Дээрх амралтын харшийг сүүлийн үед ашиглахаа больсон учраас зарахаар шийдсэн гэнэ. Дуудлага худалдаа гадны иргэдэд нээлттэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж