Хүүхдүүдээ зүрхний өвчнөөс сэргийлье гэвэл

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ зүрхний өвчнөөс сэргийлье гэвэл

Хүүхэд насны амьдралын буруу хэвшил, хоол, ундны буруу зуршил том болсон хойноо зүрхний элдэв төрлийн эмгэгээр зовиурлахын эх үндэс болдгийг эрдэмтэд нотолжээ. Үүнээс сэргийлэх энгийн аргуудыг танилцуулъя.


Хэрвээ хүүхэд чинь фитнесс болоод спортын дугуйлан, секцэнд явах дургүй бол ямар ч байсан аль болох хөдөлгөөнтэй байлгах арга бодож ол. Зарим аав, ээж хүүхдүүдтэйгээ бүжиглэх дуртай байдаг. Тэгээд бүжгийн аянд тааруулан янз бүрийн хувцас сонгож аваад бүжиглэвэл хүүхдүүд хөгжилдөөд бүр ч дуртай. Бүжиг нэгэн төрлийн дасгал болж өгнө.


Орчин үед хүүхдүүдийн зурагт үзэх, компьютерийн ард суухыг хориглоно гэдэг бараг л байж болшгүй асуудал болсон. Гэвч насан туршийн эрүүл мэндэд нь хамаатай болохоор зарим нэг хягаарлалтыг хийхээс өөр аргагүй. Үүнийг ойлгосон эцэг, эхчүүд нарийн хуваарь гарган, хүүхдүүдийнхээ амралтыг зөв боловсон өнгөрүүлэх болсон билээ. Долоо хоногийн эхний дөрвөн өдөр зурагт, компьютерийн алийг ч асаахгүй, амралтын үлдсэн өдрүүдэд цөөн цагаар асаадаг хуваарьтай айл олон. Харин амралтын өдрөөр аль болох гадагшаа салхинд гарч, гүйж харайн, усанд сэлж, теннис толгох зэргээр хүүхдүүдээ хөгжөөх хэрэгтэй.


Хоолоо хамтдаа бэлтгэ. Хамтдаа инээд, хөөртэй бэлтгэсэн хоолыг хүүхдүүд амтархан иддэг. Яагаад гэвэл өөрийн гараар хийлцсэн болохоор. Түүнээс гадна, хүүхэд чинь ямар амтлагч хийвэл илүү дуртай, бас дургүй зэргийг мэдэж болно. Ямар хоолонд илүү дуртайг нь ч судлах боломжой. Мэдээж эрүүл хооллолтын духай тэдэнтэй хоол хийнгээ ярилцаж, ач тустай амин, дэмтэй ногоо, жимсний тухай хэлж өгөөрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж