“Эрдэс баялаг уул уурхайн бирж”-ээс санаачлан Монголын уул уурхайн бизнесийн лавлах номыг 2007 оноос эхлэн салбарын компаниуд болон уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хүртээл болгож иржээ. Энэхүү “Шар ном”-ын 2012 оны хэвлэл удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих гэж байна. Шинээр гарч буй “Шар ном” нь мэдээллээ илүү өргөжүүлж, дэлхийн бизнесийн лавлахын стандартыг тогтоодог Yellow Pages Group-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр тэдний стандарт, аргачлалын дагуух хайлтын схемээр хийж буйгаараа онцлогтой юм.
Монгол оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр бизнесийн шинэ харилцаанд тохирсон мэдээлэл, сурталчилгааны хэрэгцээ бий болж байна. Тиймээс шинэ “Шар ном”-ыг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц шинэ шатанд гарсан бүтээл болгохоор ажиллаж байгаа аж.
Г.БАТБОЛД
Холбоотой мэдээ