
Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, Монголбанк, Брокер дилерийн компаниуд болон бусад мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд, туршлагатай ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар явуулах юм байна.
“Үнэт цаасны суурь мэдлэг олгох” сургалт нь онол практик хосолсон, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа болон практик дадлага туршлага олгох хичээлүүд орох ба сургалт бүрийн онцлогт тохирсон программ батлах ажээ.
Д.Жаргал