-Тийм ээ, алс хол гэлгүй бараг нийт сумын сургуулийн 400 гаруй сурагчид, мөн олон тооны багш нар оролцсон. Тэд бол мэдлэг чадвараараа уралдахаар очсон хэрэг шүү дээ. Түүнээс гадна аймгийн Засаг дарга М.Оюунбат, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгүүдийн тэргүүн Н.Цахилгаан, БСШУЯ-ны ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмар, МУБИС-ийн ГХС-ийн англи хэл америк судлалын тэнхимийн эрхлэгч Д.Өлзийжаргал, мөн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар, ангийнх нь Ч.Уртнасан зэрэг найз нөхдийн төлөөлөл хүрэлцэн очсон. МУБИС-ийн эрдэмтэн багш, тухайлбал, Д.Өлзийжаргал, Д.Алтанцэцэг, Д.Эрдэнэсан, З.Баярчимэг, Б.Нямсүрэн, А.Бат-Очир, Д.Соронзон, Х.Нармандах нар аймгийн боловсрол, соёлын газрын мэргэжилтэн нартай хамтарч амжилттай зохион байгуулсан.
-Ямар төрлийн ажил зохион байгуулав?
-Хэлний олимпиадыг орос, англи хэл, монгол бичгийн төрлөөр, дотроо сурагчид, багш нарын гэсэн ангиллаар явуулсан. Энэ бол хэлний 6 дахь удаагийн олимпиад. “Сансрын тухай дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд 50 шахам хүүхэд оролцож монгол, орос, англи хэлээр дуулж авьяас билгээ сорьцгоосон. Түүнчилэн багш нарын дунд “Ур чадвар” уралдааныг 10 жил хүртэл, түүнээс дээш жил ажилласан гэсэн 2 төрлөөр зохион байгууллаа.
-Олимпиадын дүнгийн талаар товч хэлж өгнө үү?
-Анги ангиар төрөлжүүлэн явуулсан олимпиадууд 337 сурагчид оролцсоноос Рашаант. Сайхан. Дашинчилэн сум, аймгийн төвийн “Эрдмийн өргөө” цогцолбор, нэгдүгээр сургуулийн Б.Оюунчимэг, Б.Должинсүрэн, Ж.Лхагвасүрэн, Э.Энхдэлгэр, С.Намхайжанцан, Ч.Ариунбаяр, Х.Дулам монгол бичгээр, Хишиг-Өндөр, Рашаант, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Даваадорж, Н.Эрхэмзаяа, Б.Хонгорзул, Г.Цэрэгдулам, Б.Дагвадорж, М.Ёндонсамбуу, Д.Мягмарням, Б.Пүрэвбуян, Д.Энхжаргал нар орос хэлээр, Рашаант, Хишиг-Өндөр, Гурванбулаг сум, аймгийн төвийн “Эрдмийн өргөө” цогцолбор, нэгдүгээр сургуулийн Г.Үүрийнцолмон, Б.Сэлэнгэ, Д.Сэлэнгэ, Б.Данзанпэрэнлэй, Б.Ариунчимэг, Н.Оюунбилэг, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Бямбадорж, Б.Ананд, Г.Отгонзул нар англи хэлээр аварга болцгоосон. Олимпиадад оролцсон 40 багш нарас монгол бичгээр аймгийн төвийн 1 дүгээр дунд сургуулийн С.Тунгалаг, англи хэлээр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн С.Сугармаа, орос хэлээр Рашаантын Ж.Ганчимэг нар түрүүлсэн
-Бусад төрлүүдийн дүнгийн хувьд?
-Гурванбулагийн Б.Сүхбаатар монгол дуугаар, Хишиг-Өндөр сум, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Д.Уламбаяр. Б.Цэнгүүн, У.Биндэрьяа нар орос дуугаар, Гурванбулаг сум, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунбаяр, Б.Цэрэндулам нар англи дуугаар түрүүлсэн. Орос, англи хэлний хичээл заах ур чадварын уралдаанд 10 хүртэл жил ажилласан багш нараас Рашаант сум, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Энхцэцэг, Э.Баасанжаргал,10-аас дээш жил ажилласан багш нараас аймгийн төвийн “Эрдмийн өргөө” цогцолбор, нэгдүгээр сургуулийн С.Батбайгаль, С.Сугармаа нар шалгарсан
-Энэ үеэр сансрын нислэгийн сурталчилгааны нэлээн ажил зохион байгуулсан уу?
-Тэгсээн. Аймгийн номын сан, музейгээс нүүдлийн үйлчилгээг ажиллуулсан Сумын дунд сургууль сансрын нислэг, ялангуяа Ж.Гүррагчаагийн талаар нэлээн зүйл харуулсан булан гаргасан байлаа. Уулзалт цэнгүүн болсон. Ойд зориулан аймгаас гаргах баримтад киноны сүүлчийн зарим нэмэлт зургийг энэ үеэр авлаа. Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, мөн цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх хамтлагийн зарим уран бүтээлчид ирж тоглосон.