ХАА-н салбарынхан ажлын зорилтоо тодорхойллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

ХАА-н салбарынхан ажлын зорилтоо тодорхойллоо

Tөв аймгийн Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо. Монгол Улсын Засгийн газраас “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс бүх суманд Мал үржлийн албыг шинээр байгуулсан. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа мал үржлийн албыг дагаад шинэ мэргэжилтэнгүүд ажлын байраар хангагдаж байгаа юм. Тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Монгол мал хөтөлбөрийн зорилт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, мал эмнэлгийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга зам, аймгийн эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэхүндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд мал эмгнэлэг үржлийн тасгийн анхаарах асуудлын  талаар зөвлөгөө мэдээлэл өгч байлаа. Мөн бүх сумдын ХАА-н мэргэжилтнүүдэд хамтарсан семинарыг өгсөн юм. ХАА-н мэргэжилтэнгүүд маань 2010 оныхоо ажлын үр дүн, цаашдын зорилтынхоо талаар ярилцаж газар тариалангийн үйлдвэрлэлийн үр дүн, цаашдын чиглэл, өрхийн тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах зүйлүүд гэхчлэн нэлээд чухал сэдвүүдээр холбогдох мэргэжилтэнгүүд мэдээлэл өгч байлаа.  Өнгөрсөн жил  Төв аймгийн 2,3-н суманд шүлхий өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан. Тиймээс энэ сургалт семинарын үеэр шүлхий өвчний 2010 оны дэгдэлт, голомтонд авах арга хэмжээ, дээж бэлтгэх, илгээх, арга сургамжийн талаар ч зөвлөгөө мэдээлэл өгч байлаа. Сумдын ХАА-н мэргэжилтэнгүүд харилцан бие биенээсээ ажил мэргэжлийн зөвлөгөө туршлага солилцож, ярилцлага өрнүүлж байлаа.

Г.Хишигсүрэн

 
 
    
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж