Спортын дөрвөн төрөлт тэмцээн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Спортын дөрвөн төрөлт тэмцээн зохион байгууллаа

Төв аймгийн “Сутай мандах” ХХК-ны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээндээ ажилчдынхаа дунд “Бид бүтээн байгуулагч” гэсэн спортын дөрвөн төрөлт тэмцээн зохион байгууллаа. Бүтээн байгуулагчид маань спортын тэмцээнүүдэд нэлээд ширүүхэн өрсөлдөж, тэмцээний талбарт ч сайн тамирчид гэдгээ харууллаа.

 “Сутай мандах” ХХК нь Төв аймгийн анхдагч компаниудын, тэр тусмаа барилгын компаниудын анхдагч нь юм. Тус компани анх 1991 онд байгуулагдсан бөгөөд аймгийнхаа төвд болоод сумдадаа олон шинэ барилга байшинг барьж, аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсан компани юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж