Мэс заслын өрөөг тохижууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Мэс заслын өрөөг тохижууллаа

Төв аймаг 2011 оныг “Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж сумдууд ч үүнд чиглэсэн бүтээн байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Сэргэлэн сум энэ жил нилээд бүтээлч , хөрөнгө хүч шаардсан олон ажил хийхээр төлөвлөн түрүүчээс нь хийж хэрэгжүүлж эхлээд байна. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жилийн ажлын хүрээнд Сэргэлэн сумын зүгээс АНЭ-ийн мэс заслын тасгийн нэг өрөөг нэг сая төгрөгний хөрөнгө оруулж тохижуулж өглөө. Ингэснээр энд хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухыг хангаж улмаар эмчилгээний үр дүн нь ч дээшилдэг байна.  Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгаар жилдээ 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Тэгээд ч мэс заслын тасаг нь хамгийн хүнд тасаг бөгөөд хагалгаанаас гарсан өвчтөнгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа өрөө нь тохитой тухтай байвал эмчлүүлэгчдийн сэтгэл санаа өөдрөг өвчин нь ч хурдан эдгэрэх юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж