Эрх зүйн хамгаалалтын төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Эрх зүйн хамгаалалтын төвтэй боллоо

Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэд Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, хөдөлмөрчдийн эрх зүйг хамгаалж, зөвлөгөө туслалцаа үзүүлэх  эрх зүйн туслалцаа, хамгаалалтын  төвийг нээлээ.  Мөн МҮЭ-үүдийн холбооноос аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороонд явуулын сургалтыг сайн хийж байгаарай гээд сургалт явуулах шаардлагатай notebook, проектор, принтер, факс, зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмж, үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргадаг сурах бичиг, гарын авлага, 500.000 төгрөгийг  гардууллаа. ҮЭ-ийн болон хөдөлмөрийн эрх зүй, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн талаар нарийвчилсан зөвлөгөө авахыг хүсвэл  аймгийн ҮЭ-ийн холбооны дэргэдэх     эрхзүйн хамгаалалтын төвд хандах бүрэн боломжтой юм. Төвийн нээлтийн ажиллагаанд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар болон аймгийн удирдлагууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцлоо.
Энэ төвийн үйл ажиллагааг дэмжиж аймгийн зүгээс сургалтаа явуулж, хууль эрх зүйн мэдээллээ явуулах узель станц гэх мэтчлэн техник хэрэгслээр хангана гэдгээ аймгийн Засаг дарга хэлж байлаа.  Энэ үеэр МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч байлаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж