Хүчит бөхийн барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хүчит бөхийн барилдаан болов

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймаг цэргийн цолтой 78 бөх барилдлаа. Хүч бяраа гайхуулан барилдсан аймаг цэргийн цолтой бөхчүүдтэй мөн Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэрэг эрс зодоглосон юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх цэргийн штабаас зохион байгуулж байгаа юм.

Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Баянчандмань сумын харъяат Сүлд спорт хорооны бөх, аймгийн арслан Пүрэвсайхан үлдэж Төв аймгийн Баянхангай сумын харъяат Иргэний нисэхийн ерөнхий газрын бөх аймгийн арслан Б.Батмөнх түрүүлж, Баяндэлгэр сумын харъяат Сүлд спорт хорооны бөх аймгийн арслан Б.Батчулуун үзүүрлэлээ. Шилдэг барилдааны шагналыг Батсүмбэрсумын харъяат сумын заан Батбаяр авлаа.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж