Үндэсний газар зүйн суваг Чингисийн онгоныг хайна

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Үндэсний газар зүйн суваг Чингисийн онгоныг хайна

Дэлхийн талыг байлдан дагуулж явсан их түүхийн эзэн Чингис хааны булш хаана байгаа нь түүхчид, археологичид, эрдэмтдийн анхаарлыг татсаар байгаа. Алдарт “Үндэсний газар зүйн суваг” найдлага өчүүхэн энэ эрэлд мөн морджээ. “Чингис хааны хориотой булш” нэртэй баримтат кино ирэх ням гаригийн 20.00 цагт / Америкийн цагаар/ тус сувгаар анх удаагаа гарна.

Судлаач Алберт Лин Бурхан Халдун уулнаа их хааны булшийг хайжээ. Түүхийн баримт сэлт, архивийн материалууд хийгээд орчин үеийн өндөр мэдрэгч бүхий хайгуулын төхөөрөмжөөр “зэвсэглэсэн”, 14 морь хөлөглөсөн 31 хүнтэй түүний багийн эрэл хэрхэн өндөрлөх бол? Үндэсний газар зүйн суваг уг нэвтрүүлгээ онц сонирхолтой хэмээн толорхойлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж