“Усыг ихээр шаарддаг үйлдвэрлэлийг хориглох нь зөв”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Усыг ихээр шаарддаг үйлдвэрлэлийг хориглох нь зөв”

“Монголын эдийн засгийн чуулган-2012”-оор “Усны менежмент” сэдвээр салбар хуралдааныг зохион байгуулсан.

Энэ сэдвийн хүрээнд “Ньюком” групп, Усны газар, “Монголын эдийн засгийн форум” хамтран гуравдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн усны нөөцийн талаар нээлттэй лекц зохион байгууллаа.

Лекцийг “Дэлхийн эдийн засгийн форум”-ын Усны нөөцийн газрын дарга, “Нестле” группийн дарга Питер Брабек Лэтмат уншсан юм. Тэрээр усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын усны хэрэглээнд  техник технологи сонирхолтой санал, зөвлөмжийг дурдаж байлаа.

Усны асуудал нь улс орон бүрт харилцан өөр  байдаг. Жишээ нь, Хятад улс усан цахилгаан станцын төхөөрөмжийг хөргөхөд усыг ихээр ашигладаг нь усны хомсдол үүсгэх шалтгаан болж байгаа бол  Энэтхэг улсын хувьд газар тариалангийн салбарт усны үр ашиггүй хэрэглээ өндөр байна. Зарим улс усыг ихээр шаарддаг хөвөн, эрдэнэшиш зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс татгалзаж, импортлох хандлагатай болж байгаа тухай Питер Брабек Лэтмат  лекцэндээ онцолсон байсан юм. Харин манай улсын хувьд усны асуудал эрдэс баялгийн нөөц ашиглахтай холбогдож үүсч байгааг лекцэнд оролцогчдоос хөндсөн юм. Мөн хил дамнан урсдаг голын гольдорлыг өөрчлөх тал дээр оролцогчдын хооронд маргаан өрнөж байсан ба үүнийг шууд хориглосон Олон улсын хууль тогтоомж байхгүй ч улс хооронд хийгдсэн гэрээ, хэлэлцээрүүд байдаг тухай мэдээлж байсан.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж