Бие хаа, царай зүс сайтай дуучин Э.Агиймаа хил манах нуган үр төрүүлжээ. Э.Агиймааг өөрийн болгосон азтай эр буюу хүүгийнх нь аав Жамъян хуурчийн ач хүү буюу "Никитон"-ы Б.Батчулуунын төрсөн дүү Төрөө хэмээх залуу аж. Түүний нөхөр нь даруу төлөв нэгэн бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг юм байна.
Урлагийн томоохон гэр бүлийн бэр болсон Э.Агиймаа болон түүний хүүд баяр хүргэе.
С.Сүндэр