
Хувийн эмнэлгүүд эхний улиралд 224200 хүнд үйлчилж, 3074.7 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 50.9 хувиар өсч, төлбөрт үйлчилгээний хэмжээ 2.4 дахин нэмэгджээ. Түүнчлэн улсын дунджаар 10 000 хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 28 болж, өмнөх оны мөн үеийнхээс зургаан хүнээр цөөрчээ. Эхний улирлын байдлаар ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд 66 хүн ХДХВ/ДОХ-ын вирус тээгч болжээ. ХДХВ/ДОХ-ын шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Д.Цээнэ