Жон Терри цаашид “Гурван арслан”-г ахална

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Жон Терри цаашид “Гурван арслан”-г ахална

“Челси” багийн хамгаалагч Жон Терри Английн шигшээ багийн байнгын ахлагч боллоо. Хөлбөмбөг сонирхогч, фанатуудын таамаглан хүлээж байсан энэ шийдвэрийг шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хүрээнд Уейлстэй хийсэн тоглолтын дараа зарлажээ. Өнгөрсөн жил шигшээ багийн анд Уейн Брижийн найз бүсгүйтэй “учир ургуулсан” шалтгаанаар багийн ахлагчаа туузаа Рио Фердинандад алдсан Терри ийнхүү жилийн дараа дахин шигшээ багаа ахлах эрхэм хүндтэй үүрэг хүлээлээ. Энэ талаар Итали мэргэжилтэн Капелло “Нэг жил өнгөрсний дараа Терри дахин шигшээ багийн байнгын ахлагч боллоо. Миний бодлоор нэг жилийн шийтгэл гэдэг хангалттай хугацаа. Хэдийгээр гартаа багийн ахлагчийн туузгүй байсан ч Жон өнгөрсөн 12 сарын хугацаанд талбай дээр ч, хувцас солих өрөөнд ч лидер нь байсаар ирсэн. Тэр үргэлж л сайн байдаг. Ялангуяа хувцас солих өрөөнд түүний үүрэг роль асар их” хэмээжээ.

Өнгөрсөн хугацаанд “Гурван арслан”-г ахалж байсан Фердинанд өдгөө бэртэлтэй байгаа. Харин Капелло лхагва гаригт Олд Траффорд цэнгэлдэхэд очиж, Фердинандтай ярилцан шийдвэрийнхээ талаар тайлбарлах гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж