
“Далд эдийн засгийг ил болгоох, эдийн засгийн гэм хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Сангийн яаманд болж байна. Зөвлөгөөнд Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагууд хамтран оролцох юм байна. Өнөө цагт далд эдийн засаг хэмээх ихээр ярих болсон уг асуудлын талаар авч үзэн, асуудлаас гарах арга замыг тодорхойлох гэнэ.
У.БОЛОР