Ч.Сангарагчааг шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ

АТГ-ын дарга  Ч.Сангарагчаа, тус газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох ажилтнаа тагнаж, чагнасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Чингэлтэй дүүргийн  шүүхийн Эрүүгийн танхимд хаалттай эхэлнэ. Тэднийг Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг 15 хоногийн турш тагнаж, чагнасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-ээр  төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр сэжигтээр татан, улмаар нотлох баримт бүрдсэн хэмээн үзэж өнөөдөр шүүх болсон юм. Уг хэрэгт шүүгдэх Ч.Сангарагчааг  гавьяат хуульч  Ж.Оюунцэцэг өмгөөлөх юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж