“Монгол барилга- 2010” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Монгол барилга- 2010” үзэсгэлэн болно

Барилгын салбарт шинэ дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж  байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчилах зорилгоор “Монгол барилга- 2010” дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны өдрүүдэд МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Уг үзэсгэлэнгээр барилгын дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүнүүдийг  танилцуулахаас гадна “Barilga High Technology” онол практикийн бага хурлын шилдэг бүтээлүүдийг олон нийтэд хүргэх аж.
 
Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН”, хамтран зохион байгуулагчаар ЗТБХБЯ, МҮХАҮТ Барилгын зөвлөл, ШУТИС, Барилгын коллеж зэрэг байгууллагууд оролцож байна. Мөн үзэсгэлэн яармагийн шилдгүүдийг шалгаруулах юм байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж