6400 өрх огт малгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

6400 өрх огт малгүй болжээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зургаан сая 200 мянган мал хорогдоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр 21 аймагт  6400 өрх огт малгүй болсон гэнэ. Урин дулаан цаг болж байгаа учир үхсэн малын сэг зэмийг яаралтай цэвэрлэх шаардлага гарч байна.
Сэг, зэмийг устгахад зориулж Засгийн газраас  760 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний 240 сая нь энэ ажилд оролцсон хүмүүсийн цалинд зарцуулах юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 1,9 сая ам доллар гарган Ховд, Дундговь, Өвөрхангай аймаг дахь малын сэг, зэмийг устгах ажилд зарцуулж эхэлжээ. Энэ долоо хоногт хорогдсон малын сэг, зэмийг устгах ажилд шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг аймгуудад хүргэхээр болсон байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж