Гэрийн үйлчлэгчид иргэншил олгохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Гэрийн үйлчлэгчид иргэншил олгохоос татгалзав

Хонконгийн Засгийн газар гадаадын гэрийн үйлчлэгчдэд иргэншил олгох хуулийн төслийг эсэргүүцсэн заргаа авч, ялалт байгуулжээ. Тус улсын дээд шүүх Хонконгт долоон жил ажиллаж амьдарсан гадаадын иргэдэд иргэншил олгох тухай хуулийн заалтаас гэрийн үйлчлэгчийг хасах нь үндсэн хуульд харшилна гэсэн шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан юм. Гэвч Хонконгийн Засгийн газар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалджээ. Дээрх заалтын дагуу Хонконгт гэрийн үйлчлэгчийн ажилтай 100,000 гаруй гадаадын иргэнд иргэншил олгох болоод байсан юм. Филиппин, Индонезоос Хонконгт очсон 300,000 гаруй гэрийн үйлчлэгчийн ажиллах нөхцөл, эрхийг хөндсөн уг хуулийн заалт олон нийтийг хамарсан маргаан дэгдээсэн байна. Гадаадын ажилчдад иргэншил олгох хууль нийтийн үйлчилгээний салбар, хөдөлмөрийн зах зээлээ гадаадынханд алдахаас айсан Хонконгчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж