Эрдэмтэн, алуурчин хоёрын тархи

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Эрдэмтэн, алуурчин хоёрын тархи

Лондонд нэгэн сонирхолтой үзэсгэлэн энэ долоо хоногт нээгдэх гэж байна. Зүссэн, хатаасан, өрөмдөж цоолсон олон тархийг энд дэлгэн үзүүлсний дотор алдартай эрдэмтэн, зартай алуурчны тархи ч бий гэнэ.

Эрдэмтэн Альберт Эйнштэйн, математикч Чарльз Баббеж нарын ухаантнуудын тархийг олон хүний аминд хүрсэн аймшигт алуурчин Уильям Буркегийн тархитай харьцуулж харах боломжийг энэ үзэсгэлэн олгоно. “Энэ эмзэг эртхтэн олон зуун жилийн турш айдас, итгэл, ололт, амжилтын түлхүүр байсаар ирсэн. Хүмүүсийн тархийг судлах тусам бидний ухамсрын тухай олон олон асуултыг угсруулан тавьсаар байна” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж