Диани Китон өөртөө мэс хүргэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Диани Китон өөртөө мэс хүргэхгүй гэв

Холливудын жүжигчин 66 настай Диани Китон  гоо сайхны мэс засал хийлгэж, өөртөө мэс хүргэхгүй гэж ярьсан гэнэ. Тэрбээр саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би зөвхөн нөхөртөө л өөрийгөө өгнө гэж бодож байсан ч гэрлэхээсээ өмнө өөр хүнтэй унтсан. Би сэтгэл зүйч ямар хэрэгтэй юм бэ гэж боддог байсан ч би сэтгэл зүйн олон зөвлөгөө авч байсан. Би амьдралдаа давахгүй гэж амлаж байсан олон давааг давсан. Гэвч гоо сайхны мэс заслын тухайд бол тийм зүйл огт болохгүй. Гэвч хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж бай” гэж ярьжээ. Хөгширч байгаадаа огт санаа зовохгүй байгаа “Morning Glory” киноны од Диани Китон сүүлд “Хурим” хэмээх шинэ кинонд жүжигчин Роберт Ди Ниро, Робин Уильямс, Сюзан Сарандон, Аманда Сифрид, Кэтерин Хейгл нартай хамтран тоглосон байна. Кино ирэх аравдугаар сард нээлтээ хийх гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж